ШУУРХАЙ: Д.Сарангэрэл гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудал яригдаж эхэлжээ

ШУУРХАЙ: Д.Сарангэрэл гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудал яригдаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон. 

Учир нь түүнийг иргэдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Мөн Д.Сарангэрэл гишүүний Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг үйлдлийг шалгуулахаар иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг УИХ-ын дэд даргаар томилох тухай асуудал яригдаж эхэлжээ. Учир нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учир Д.Сарангэрэлийг түүнийг оронд зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө