Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тус хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо.
М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн "Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал, 2019 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх, 2020 оны есдүгээр сарын 22-нд МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдсон байна. Мөн 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч, 2022 оноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албаны гишүүн, зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.