Өнөөдөр /2022.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Т.Аюурсайханыг 100 хувийн саналаар дэмжсэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд танилцууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан "Хөдөлмөр нийгмийн хамгаалал яам нийтдээ гурван сая 500 мянган айл өрхийн амь амьдралын асуудлыг хариуцдаг. Тийм учраас энэ салбарын хариуцуулан ажиллах нь зүйтээ гэж Ерөнхий сайд санал болгож энэхүү ажлыг хүлээн авч байна. Төсвийн төсөлд олон иргэдээс санал ирсэн. Тийм учраас ямар ч байсан хэлэлцүүлгийн үеэр бид олон нийтээс санал авна гэж бодож байна. Үндсэндээ нийгмийн даатгалын багц хуулийн асуудал хүлээгдэж байгаа. Уг асуудалд томоохон репорм хийхгүй бол нийгмийн даатгалын сан улс төрийн үзэмжээр дуртай өөрчлөлт хийгддэг. Салбаруудыг дагаж тусдаа зохицуулалт хийгдэж байдаг. Мөн сангийн төсвийн асуудал байгаа. Байнгын алдагдалтай.
Иймд эдгээр асуудлуудад томоохон өөрчлөлт хийж НДС-г цаашдаа ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн, ард иргэдийн нийгэм хамгааллын асуудлыг зохих ёсоор шийдэх арга хэмжээг авна.
Харин халамжийн асуудалын тухайд гэвэл зайлшгүй халамж авах хүмүүс гэж байгаа. Гэхдээ халамж хавтгайрсан гэх асуудалд санал нэг байгаа. Тиймээс Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэдэг чиглэл барьж ажиллаж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн яаманд гол хэрэгжүүлэх гол асуудал болоод байна. Нийгмийн халамж болон дотоодын нийт бүтээгдэхүүн бусад оронд 1,2 хувь байдаг бол манайд 7,8 хувь эзэлж байна гэдэг нь нэлээд том байна гэсэн үг. Тий учраас аль болох халамжийг зөвхөн авах шаардлагатай зорилтот хүмүүст өгөөд хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих чиглэлээр томоохон бодлогын репорм хийх арга хэмжээнүүдийг авна. Бодит томоохон өөрчлөлтүүдийг гаргана. Мөн ядуурлыг огцом буулгах ажлуудыг хэрэгжүүлнэ” гэлээ.