Өнөөдөр /2022.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Т.Аюурсайханыг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг УИХ-ын чуулганд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийг хүсч байна. Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг батлуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Тэтгэврийн сан цаашид явах гарцгүй болсон. Тодорхой хувийг хуримтлалд шилжүүлэх шинэчлэлийг хийх ёстой" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын төсөв 2.5 дахин багасч орж ирсэн. Өнөр бүл эзэнгүй болж байна. Хүүхэд хамгааллын асуудалд онцгойлон анхаараарай. Төсвийг нэмээрэй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: