МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн /2022.10.21/ хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 21.5 дахь заалтын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж, УЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Өнөөдөртөө багтаан УИХ-д тангараг өргүүлнэ. Одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт томоохон шинэчлэл хийх шаардлага үүссэн. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Энэ шинэчлэлийг зангарагтай, туршлагатай улс төрч хийнэ гэж үзсэн" гэв.