"World Mongolia" барилгын цахилгаан шатны техникийн өрөө, дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ

"World Mongolia" барилгын цахилгаан шатны техникийн өрөө, дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ

Өчигдөр /2022.10.20/ орой  Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Модны 2-ын орчимд байрлах "World Mongolia" барилгад гарсан галыг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газарт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын 50 дугаар байр “Ворлд Монголиа Тауэр” 16 давхар барилгын дээвэр дээр гал гарч байна гэсэн дуудлага аравдугаар сарын 20-ны өдрийн 22:45 ирсэн байна. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын цахилгаан шатны техникийн өрөө, дээврийн хэсэг /террас/ тус тус шатаж байсныг шуурхай ажиллан утраажээ.