ВИДЕО: Гадаад паспортын зургийг УБЕГ-ын ажилтан авдаг байдлыг зогсоож, иргэд өөрсдөө зургаа илгээх шийдвэр гарчээ

ВИДЕО: Гадаад паспортын зургийг УБЕГ-ын ажилтан авдаг байдлыг зогсоож, иргэд өөрсдөө зургаа илгээх шийдвэр гарчээ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын дарга Д.Дэлгэрсайханы шийдвэрээр үндэсний энгийн гадаад паспорт захиалах монгол иргэд цээж зургаа авч очихгүйгээр зөвхөн бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг энэ оны есдүгээр сарын 30-наас хэрэгжүүлж буй. Улмаар Улсын бүртгэлийн газруудад ачаалал үүсэж, иргэд "цээж зураг"-аа авхуулахын тулд олон цагийн дараалал үүсгэх болсон талаар iSee.mn сайт өмнөн сурвалжилж байсан билээ. 

ВИДЕО: 

Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2022.10.21/ иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх шийдвэр гаргаж /2022.10.21/-өөс хэрэгжүүлж эхэллээ.

Түүнчлэн өмнөх сурвалжлагийн үеэр бид УБЕГ богино хугацаанд уг шийдвэрийг гаргаж зургаа өөрсдөө авдаг болсноор мэдээлэл авалгүй цаг хугацаагаа зохицуулж ирсэн иргэдийн цагийг үрэх дахин дараалах, гадаад паспорт авах гэж буй бага насны хүүхдээ заавал авч ирж зураг авхуулахаас эхлээд иргэдэд нэлээд хүндрэл үүсжээ. Түүнчлэн угаас мэргэжлийн зурагчин биш бүртгэлийн ажилчид цээж зураг авах болсноор алдаа гаргаж иргэдийг дахин дахин дараалалд зогсоох нөхцөлийг үүсгээд буйг дурдсан юм. 

Иймд УБЕГ-аас дээрх шийдвэрийг гаргахдаа үндэсний энгийн гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан

  • Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой. 
  • Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, харин ирэх боломжгүй тохиолдолд фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.
  • Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно. Гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв зэрэг нийт 41 цэгээр үзүүлж байна. 

гэсэн заалтуудыг тус тус тусгажээ.