Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаас чөлөөлж, М.Ганхүлэгийг томиллоо

Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаас чөлөөлж, М.Ганхүлэгийг томиллоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаас чөлөөлж, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилжээ. 

Ташрамд дурдахад, Ж.Батзандан болон Ж.Бат-Эрдэнэ нар нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор хоригдож байгаа билээ. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө