МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2022.10.21/ 10.00 цагт эхэлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Мөн Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн дэмжлээ. Т.Аюурсайхан бол улс төрийн туршлагатай. Тиймээс нэр дэвшүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна. Дэд сайдыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэнэ. Боомт хариуцсан сайд болон бусад хэд, хэдэн сайдын асуудлыг төсвийг хэлэлцэж дууссаны дараа хэлэлцэнэ. Боомтын сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт туссан. Энэ оны төсөвт тусаагүй" гэлээ.