Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон байна.
Тодруулбал, өнгөрөгч Ням гарагт эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд тус хурлаар намын дарга бөгөөд БНХАУ-ын даргаар Ши Жиньпиныг үргэлжлүүлэн томилж магадгүй байгаа юм. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдах хоёр улсын яриа хэлэлцээ Ши Жиньпинтэй хийгдэж магадгүй юм.