Өнөөдөр /2022.09.21/ МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан зарлагдсан байна. Хурлын тов өчигдөр /2022.10.21/ шөнө гэнэт зарлагдсан бөгөөд хэлэлцэх асуудлыг тухайн үед нь танилцуулна гэж гишүүдэд дуулгажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөдөлмөр нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдыг томилж магадгүй аж. Зарим хэвлэлд Боомт хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж онцолсон байсан.
Тэгвэл сайдад нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулаагүй бөгөөд 1980 оноос дээш оныхон болон УИХ-д хоёр удаа сонгогдож, байнгын хорооны дарга хийсэн хүмүүсийг сайдад томилно гэх битүү мэдээлэл байна. Харин Т.Аюурсайханыг сайдын албан тушаалд ятгаж байгаа аж.