УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ үеэр "Олон улсын хуульчдын тайланг харсан. Шүгэл үлээгчийн хууль авлигалыг бууруулахад, шүгэл үлээгчийг хамгаалахад хэр ач холбогдолтойг энэ тайлангаас уншсан юм. Олон улсын авлигатай тэмцэх конвенцид нэгдсэн 140 орноос 59 орон шүгэл үлээх хуультай.Эдгээр орнууд нь Англи, Америк тэргүүтэй Европын улс байна. Мөн тус хоёр улсад хамгийн их шүгэл үлээдэг. Гэхдээ шүгэл үлээгчийнхээ талд хэргийг шийдвэрлэгдсэн нь маш бага байдаг юм байна.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль эдгээр оронд ч их дутмаг байдаг. Хөгжсөн улсад ч шүгэл үлээгчийг хамгаалж чадахгүй байна. Тэгэхээр Монголд энэ эрх хамгаалагдах эсэхэд эргэлзэж байна. Банкны салбарт шүгэл үлээсэн хүнийг дараа нь банкны салбарт дахин ажилд авахгүй байвал яах вэ. Эцэстээ энэ асуудал шүүх дээр л очих юм байна лээ. Шүүгчид шударга байж чадах уу. Энэ хууль батлагдвал авлигын индекс хэдэн хувиар урагшлах юм.
Сая хүүхэд болон олон машин мөргөсөн эмэгтэй санаатайгаар энэ хэргийг хийгээгүй байх. Гэтэл энэ хүний зургийг сошиалаар явуулж түрүүлж шүүж байна. Тэгэхээр хувь хүний нууцыг хамгаалж чадахгүй байхад Шүгэл үлээгчийн хууль орж ирэх нь хэр зөв бэ. Шүгэл үлээсэн хүнийг сошиалаар шүүх эцэг эх, ах дүүтэй нь хамт хохироох юм биш биз" гэлээ.
ҮЗЭХ: