ВИДЕО: АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ

ВИДЕО: АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ

Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческигийн бүрэн эрхийн хугацаа дуусаж саяхан нутаг буцсан. 

Харин түүний оронд Монгол Улсад томилогдон ажиллах элчин сайд Р.Буанган Төрийн департаментад Элчин сайдын тангараг өргөж, хоёр орны харилцааг бодит ажил, арга хэмжээгээр өргөжүүлэхээ илэрхийлсэн. 

Тэгвэл АНУ-аас Монгол улсад суух элчин сайд Р.Буанган өнөөдөр /2022.10.20/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Сайн байцгаана уу! Би Улаанбаатар хотод өнөө өглөө ирлээ. Монгол орон өнөөдрөөс миний гэр болж байгаад сэтгэл догдолж байна. Та бүхэнтэй үүгээр болон биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Сайхан Монгол оронд АНУ-ыгтөлөөлж ажиллах нь нэр төрийн хэрэг юм” гэжээ. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө