НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтааж олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтааж олгоно

Ebarimt сугалааны тохирол өнгөрсөн долоо  хоногийн лхагва гарагт явагдсан.

Харин НӨАТ-ын улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг татварын байгууллагаас мэдээллээ. НӨАТ-ын сугалааг энэ оны 10 дугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Тэрбээр "Өнгөрсөн 5 дугаар сард сугалааг зогсоосноос хойш НӨАТ-ын баримтын баталгаажуулалтын тоо хоёр дахин буурсан”-ыг мэдээлсэн юм.

Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх байдал л үүснэ. Тиймээс сугалааны системд шинэчлэл хийж, НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон”-ыг мэдээлсэн юм.