Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохирсон тухай мэдээллийг ЭЦА-ны 77877768 дугаарт хүлээн авч эхэллээ

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохирсон тухай мэдээллийг ЭЦА-ны 77877768 дугаарт хүлээн авч эхэллээ

Засгийн газрын өчигдрийн /2022.10.19/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гаднын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.

Тэрээр “Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажил дуусч байна. Холбогдох яамдаас санал дүгнэлтийг аваад Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагынхантай хамтарч тонон дээрэмдэх ажлууд хийсэн талаарх судалгааг УЕПГ болон мөрдөн шалгах байгууллагын удирдлагуудтай хамтран гаргаж байгаа” гэсэн юм. 

Тэгвэл өнөөдрөөс /2022.10.20/ эхлэн гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хохирсон талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 дугаарын утсанд хүлээн авч эхэлжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, тонон дээрэмдсэн хэрэг бүрийг тус дугаарт мэдээлж болох нь.