П.Сайнзориг: Шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ нууцалж болно

П.Сайнзориг: Шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ нууцалж болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: -Нүүрсний цэгээс Ганцмодны боомт хүртэл 29 км газарт 120 сая төгрөгөөр нүүрсний тээвэр хийж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгойд очих ашгаас хулгайлж байна гэсэн үг юм. Бид нарын 1072 ширхэг хувьцаанаас хулгайлж байгаа юм. Тээврийн зардлаа Хятадын тал руу шилжүүлж байгаад тэндээ хувааж аваад, наашаа цаашаа шилжүүлцгээдэг. Энд Монголын олон дарга нар оролцдог. Нэг шүгэл үлээгч гарч ирээд асуудал тавилаа гэхэд АТГ хэргийг нь дарчихвал яах вэ. Шүгэл үлээгч нь нэр хаягаа бүгдийг нь тавчихаар тэрний дагуу дарамт үүсвэл яах юм. Гэрч хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалахын тулд Тахарын албыг байгуулж байсан. Гэтэл гэрч хохирогчоо хамгаалах талаар ямар ч зүйл байхгүйгээр энэ хуулийг оруулж ирэх нь хуулийн төсөл үндсэндээ явахгүй “пропаганда” маркийн хууль болох нь байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад шүгэл үлээгчийн мэдээллийг хэр хугацаанд ямар процедураар шийдэхийг тусгах ёстой.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: -Хуулийн төслийн 8.2-т зааснаар эрх бүхий байгууллага мэдээлэл авснаас хойш 30 хоногийн дотор арга хэмжээ авч, шалгалтын ажиллагаа явуулж, шүгэл үлээсэн хүндээ мэдэгдэх үүргийг хүлээж байгаа. Шүгэл үлээгч хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэхгүй байхаар хөндөж тавьж болно. Шалган шийдвэрлэж байж урамшуулал яригдана.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө