Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км автозамын ажлын талаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Уг замыг энэ оны аравдугаар сард дуусган арваннэгдүгээр сарын 2-нд нээхээр төлөвлөж байна. Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зөвлөх баг, Тээврийн цагдаагийн албаны төлөөллүүд ажиллаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалтыг гаргасан. Маргаашнаас гүйцэтгэгч компанид ирж тэмдэг, тэмдэглэгээ хийсний дараа тухайн 24.5 км авто замын хөдөлгөөнийг нээнэ” гэв.