Үнэрч ноход нисэхийн гаалиас зэрлэг амьтны эд эрхтэн, галт бууны их хэмжээний сумыг илрүүлжээ

Үнэрч ноход нисэхийн гаалиас зэрлэг амьтны эд эрхтэн, галт бууны их хэмжээний сумыг илрүүлжээ

Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Гаалийн Ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төв зэрэг 10 гаруй байгууллага хамтран албаны нохойн салбарын анхдугаар чуулга уулзалт лхагва гараг /2022.10.19/-т зохион байгуулав.

Энэхүү чуулганы зорилго нь үнэрч нохой бүхий төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваарийг тодорхойлж, стандартыг боловсруулахад чиглэсэн байна. Чуулганы ерөнхий зохион байгуулагч Лондоны Амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр 2021 оны арван хоёрдугаар сар, 2022 оны дөрөвдүгээр сар, есдүгээр сард

албаны нохой ашигладаг байгууллагууд хот руу нэвтрэх орц, хот орчмын тусгай хамгаалалттай газруудад нохойтой эргүүл гарган ажиллахад хулгайн анчдын булаад орхисон, хот руу нэврүүлэхийг завдсан зэрлэг амьтны эд эрхтнийг нохой дор нь илрүүлж, нисэхийн гааль дээрээс галт бууны их хэмжээний сумыг илрүүлжээ.

Мөн тус газар нь өнгөрсөн хугацаанд ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвд 55 сая, ЦЕГ-ын Цагдаа, дотоод хэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтэст 53 сая, Үндэсний аврах бригадад 17 сая, Монголын Эрэлч нохой эзэмшигчдийн холбоонд 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн ИБНВУ-аас мэргэжлийн багш нарыг урьж, сургалт зохион байгуулсан нь нохой хөтлөгч нарын талархал хүртээд байгаа аж.