Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаан дамжуулах төмөр баганад авирсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаан дамжуулах төмөр баганад авирсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур баганад авирчээ. 

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Мод үржүүлэг”-ийн хажууд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур баганад (Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн) хүн авчирч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 19-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиж тус сумын харьяат иргэн Х /32 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгажээ.