Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгах Цэцийн гишүүнийг томилсон гэж мэдээлжээ

Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгах Цэцийн гишүүнийг томилсон гэж мэдээлжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон. Учир нь түүнийг иргэдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. 

Мөн Д.Сарангэрэл гишүүний Үндсэн хууль зөрчсөн эсэх энэхүү үйлдлийг нь шалгуулахаар иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг.

Тэгвэл хуулийн дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авсан цэцийн гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг талаар itoim.mn сайт мэдээлжээ. Улмаар өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шалгах Цэцийн гишүүнийг томилсон байна гэж тус сайт мэдээлжээ.