Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.19/ болсон.
Хуралдаанаар
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
- Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөц тогтоох тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцсэн юм.
Түүнээс гадна Петрочайнагийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч судалгаа дутуу, асуудалд холбогдож буй хүмүүсийг илүү тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцаасан байна. Мөн нууц асуудлыг хэлэлцжээ.