Архангайн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах захирамжийг Л.Оюун-Эрдэнэ гаргажээ

Архангайн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах захирамжийг Л.Оюун-Эрдэнэ гаргажээ

Архангай аймгийн ИТХ-ын хуралдаан өнгөрсөн сарын 29-ний өдөр /2022.9.29/ болж, М.Батжаргалыг тус аймгийн Засаг даргаас огцруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар түүнийг Засаг даргаас огцруулахыг дэмжиж Ерөнхий сайдад уламжилсан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн Засаг даргыг огцруулах захирамжийг энэ сарын 11-ны өдөр гаргасан байна. М.Батжаргалыг 2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилж байсан.