Засгийн газрын өнөөдөр /2022.10.19/-ийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тэрбээр "2017 онд УИХ-ын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой өр төлбөрийг барагдуулж улсын мэдэлд оруулах хүсэлтийг Засгийн газарт өргөн барьсан. Үндсэн хуулийн цэцээс уг тогтоолыг хууль зөрчөөгүй гээд Засгийн газар 49 хүний өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлцэл хийх гэж 4 удаа оролдсон ч хэлцэл хийх нөхцөлд хүрээгүй. Олон шатны шүүхээр явсан ч аль ч шатанд нь хэлцэл хийгээгүй гэдэг шалтгаанаар Засгийн газар ялагдсан. Улмаар шинэ Засгийн Газар байгуулагдсаны дараа миний бие ажлын хэсгийг ахалж хэлцлийн санал өгсний эцэст 644 тэрбум төгрөг харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар өмчлөөд байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан. Хэлцэл цааш үргэлжилж байна" гэлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 12 хүнийг АТГ-аас яллагдагчаар татаж прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон" байгааг хэллээ.
ВИДЕО: