Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг бодлогын түвшинд анхаарах үүрэг чиглэл өгсөн. “Өргөө” амаржих газрын асуудал олон нийтэд ил болсон. Энэ амаржих газартай холбоотой маргаантай асуудал нь яамны түвшинд яригдаж, захирлыг нь ажлаас чөлөөлсөн. Засгийн газраас эл асуудлыг салбарынх нь хэмжээнд авч үзэх ёстой хэмээн үзлээ.
Иймд салбарын хэмжээнд хяналт, шалгалт хийж, эх, хүүхдийн эрүүл мэндийн байгууллагуудад анхаарах хүсэлтийг өнөөдөр /2022.10.19/ АТГ-т тавьж байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хэд хэдэн хүндрэл үүсгэдэг хүчин зүйлс байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг саяхан ил болгоно. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг тонодог хэргүүдийг таслан зогсоох ёстой. Ингэж байж бид хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээнэ” хэмээв.
LIVE: