Герман улсад 1000 инженерийг бэлтгэж, хоёр улс харилцан визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Герман улсад 1000 инженерийг бэлтгэж, хоёр улс харилцан визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ сарын 10-15-ны өдөр /2022.10-15/ Германд хийсэн айлчлалаар ямар үр дүн гарсан талаарх мэдээллийг хүргэж байна. 

Тус айчлалын хүрээнд, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон. 

Мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх мөн Монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талууд тохиролцсон байна.

ҮЗЭХ: