ВИДЕО: 10 жил баригдаж буй Налайх дүүргийн СПОРТ цогцолборын төсөв 15 тэрбум болон өсөж, 2023 оны Улсын төсөвт суужээ

ВИДЕО: 10 жил баригдаж буй Налайх дүүргийн СПОРТ цогцолборын төсөв 15 тэрбум болон өсөж, 2023 оны Улсын төсөвт суужээ

Олон улсын валютын сан /ОУВС/-аас “Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндээс маш ноцтой байдал руу шилжиж болзошгүй” гэж онцолсон. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ВИДЕО:  

-ТУС СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН ТӨСӨВТ ӨРТГИЙГ НИЙТ 5 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ -

Тэгвэл энэ өдрүүдэд 2023 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх онд санхүүгийн сахилга баттай байж тэвчиж болох зардлыг тэвчих, цаашлаад шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танахыг эдийн засагчид эртнээс анхааруулсаар байгаа юм. Гэтэл манай улс төрчид 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа нөгөө л спорт заал, соёлын төв, цогцолбор барих хөрөнгө оруулалтыг тусгаж өгчээ.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “2023 онд шинэ ажилд хөрөнгө оруулалт тавиагүй. Гагцхүү он дамжсан ч барилгын ажил нь төсөлд мөнгө төсөвлөсөн. Ингэснээр хуучин төслүүд энэ онд багтаж дуусна” гэсэн. Гэтэл урсгал зардлыг 2 их наядаар өсгөж оруулж ирсэн байгаа юм. Мөн нөхцөл байдал хүндэрч дор бүрнээ анхаарах энэ цагт заавал соёлын төв, спорт цогцолборын барилгын ажлыг дуусгах шаардлага байсан уу гэдэг нь анхаарал татна. Ганцхан жил тэвчиж болох байсан ч шаардлагагүй гэхээр төсөлд хөрөнгө оруулалт хуваарилсан нь шүүмжлэл дагуулахаар байна. Үүний нэг нь Налайх дүүрэг дэх 700 хүний суудалтай спорт цогцолбор юм.

Иймд бид “Төсвийг газар дээрээс нь” буланг төсвийн хэлэлцүүлгийн шатанд үргэлжлүүлэх бөгөөд эхний дугаарыг тус барилгаас онцоллоо.

Тус спорт цогцолборын барилгын ажлыг 2013 онд эхлүүлсэн бөгөөд “Бүрд констракшн” ХХК хариуцаж байна. Анх 10.3 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдаж байсан ч 10 жил ажил нь сунжирч энэ хугацаанд төсөвт өртөг нь таван тэрбумаар өссөн байна.

Ингэхдээ жил бүр төсөвт өртөг нь өссөн бөгөөд өнгөрсөн онд л гэхэд тус спорт цогцолборын барилгын ажилд 13.4 тэрбумыг төсөвлөж байжээ. Гэтэл энэ онд мөн л өсч 15 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Энэ бол улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг удаашруулж төсөвт өртгийг нь өсгөдгийн нэг жишээ. Улсын төсвийн хөрөнгө бол татвар төлөгч бидний мөнгө юм. “Төсвийг газар дээрээс нь” булан үргэлжлэн уншигч, үзэгч та бүхэнд хүрэх болно.