Осолд өртсөн залуусын ар гэрийнхэн "гомдолтой байна" гэжээ

Осолд өртсөн залуусын ар гэрийнхэн "гомдолтой байна" гэжээ

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан залуусыг хувиарлагдсан ангид нь хүргэж өгөхөөр тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн осолд өртсөн залуус эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Харин осолд өртсөн залуусын ар гэрийнхэн гомдолтой байгаа талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тухайлбал, ар гэрийнхэн нь "Эрүүл саруул инээгээд автомашин дээр үсрээд суусан хүүхдүүдээ ингээд хүзүү хоолойндоо гэмтэл авсан байгаад гомдолтой байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Мөн цаашид эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хэн батлан дааж, хамгаалах вэ гэдэг асуудал ч яригдах ёстой" гэжээ.