АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2 жилийн дараа Монголд эргэн иржээ

АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2 жилийн дараа Монголд эргэн иржээ

Коронавирусний цар тахлын улмаас түр нутаг буцаад байсан АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2 жилийн дараа эргэн иржээ. Шинээр ирж буй 25, эргэн ирж буй хоёр ажилтнаас бүрдсэн М31-р бүлгийн 27 сайн дурынхан өнөөдөр /2022.10.18/ Монголд буусан байна. Уг бүлгийнхэн хүүхэд залууст англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслахын хажуугаар хоёр орны нийгэм, соёлын солилцоог өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.