Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сайдгүй байгаа бол, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулна гэх мэдээлэл гараад байгаа юм.
Тэгвэл бид албаны эх сурвалжаас энэ томилгооны талаар тодруулахад, “2023 оны Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ чухал үед Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөхгүй. Харин Д.Сарангэрэлийн оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар очих хүнийг ирэх сарын 15-нд 2023 оны Улсын төсөв баталж дууссаны дараа томилох тухай яригдаж байгаа” гэлээ.