Нүүрсний экспорт өсчээ

Нүүрсний экспорт өсчээ

Энэ сарын 07-13-ны өдрүүдэд 8023 автомашин, 1549 чингэлэг нийт 1038.2 мян.тонн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 186.3 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлт байна. 

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1, зэсийн баяжмал 94, төмөр 70.4, алт 79.3, газрын тос 43.7, цайр 114.5, хайлуур жонш 38.3 хувьтай байна. Оны эхнээс 20,540.9 мян.тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсчээ.