Орхон голын гүүрнээс автомашинтай осолдсон иргэнийг эрэн хайж ажиллагаа гурав дарь өдрөө үргэлжилж байна

Орхон голын гүүрнээс автомашинтай осолдсон иргэнийг эрэн хайж ажиллагаа гурав дарь өдрөө үргэлжилж байна

Энэ сарын 11-ны өдөр орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн жолоочийн автомашиныг татан гаргасан бол иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газарт Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийнхэн, ар гэрийнхэн аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. Аравдугаар сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Аравдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн гэж мэдэгдлээ.