СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан байдлыг далимдуулж 23 настай эрэгтэй, 47 настай эмэгтэйг хүчирхийлж, гар утсыг дээрэмджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан байдлыг далимдуулж 23 настай эрэгтэй, 47 настай эмэгтэйг хүчирхийлж, гар утсыг дээрэмджээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж 23 настай эрэгтэй, 47 настай эмэгтэйн биед халдаж ухаан алдуулан хүчирхийлж, гар утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Цагдаагын байгууллагад "Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын орчим үед үл таних хүн миний хоолойг боож, гар утас дээрэмдсэн" гэх дуудлага ирсэний дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсээс шалгахад 47 настай эмэгтэйг 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 03 цагийн үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж үл таних хүн биед нь халдан ухаан алдуулан хүчирхийлж хохирогчийн гар утсыг дээрэмдсэн болох нь тогтоогджээ. Одоогоор хохирогч эмэгтэй эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Тус хэргийг шуурхай илрүүлэх чиглэлээр Дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1999 онд төрсөн "Э" гэгчийг дайчлан баривчилж үзлэг, шалгалт хийж хохирогчийн гар утсыг биеэс нь хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.