МУИС-ийн оюутнууд 480 онооны босго давсан хүүхдүүдтэй нэгдэхгүй хэмээн БШУЯ-ны гадна жагсаж байна

МУИС-ийн оюутнууд 480 онооны босго давсан хүүхдүүдтэй нэгдэхгүй хэмээн БШУЯ-ны гадна жагсаж байна

“Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль”, “Дорнод их сургууль”, “Ховд их сургууль”, “Төрийн өмчит Улаанбаатар их сургууль”-тай нэгтгэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж МУИС-ийн оюутнууд БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэхээр БШУЯ-ны гадна жагсаж байна.

Оюутнууд өөрсдийгөө хохирогчид хэмээн үзэж нийт гурван асуудал бүхий шаардлагыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн биеэр ирж автал хүлээнэ гэдгээ илэрхийлээд байна. Шаардлагад,

  1. ЭЕШ-ын өндөр оноотой хүүхдүүд МУИС-д ордог тул 480 онооны босго давсан хүүхдүүдтэй нэгдэхгүй. Энэ нь МУИС-ийн нэр хүнд болоод оюутнуудын рейтингийг унагана.
  2. 2016 онд Монгол Улсын Засгийн газраас МУИС-ийг Азийн шилдэг 100 сургуулийн нэг болгох стратегийн төлөвлөгөө гарсан. Боловсролын яам үүнийхээ үр дүнг тайлагна, бодлогоо танилцуул.
  3. МУИС түр орлон гүйцэтгэгч захирлуудтай урт хугацаанд явж байгаа нь урт хугацааны бодлогогүй байх үндэс болж байна гэжээ. 

ВИДЕО: 

Эх сурвалжийн видео Mass.mn