Автомашины осолд холбогдсон жолооч "гар утсаа оролдож байгаад осол гаргасан" гэжээ

Автомашины осолд холбогдсон жолооч "гар утсаа оролдож байгаад осол гаргасан" гэжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд өнөөдөр /2022.10.17/ өглөө зам тээврийн осол гарсан байна. 

Тодруулбал, Зайсангийн уулзвараас зүүн чиглэлд Rolls-Royce Cullinan болон Mercedes-Benz маркийн автомашинууд мөргөлдөж, зам тээврийн осол гаргажээ. Тухайн автомашины жолооч нар эрүүл байсан бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус хэргийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэс хэрэг зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан автомашины жолооч гар утсаа оролдож байгаад ийнхүү осол гаргасан талаараа эхний байдлаар хэлсэн байна.  

Ташрамд өгүүлэхэд Rolls-Royce Cullinan загварын жийп автомашин нь Монголд цөөн байдаг бөгөөд тус автомашины үндсэн үнэ нь 1 тэрбум 95 сая төгрөгөөр борлуулагддаг аж. 2019 онд үйлдвэрлэгдсэн Rolls-Royce Cullinanыг иргэн Д.Э 2021 оны 8 сарын 18-нд Монгол оруулж ирсэн гэх мэдээлэл байна.