Малайз улсын Куала Лумпур хотноо болсон Ази тивийн 3х3 сагсанбөмбөгийн U17 насны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийг шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны баг тамирчид өрсөлджээ.