Автобусанд суух гэж байсан иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг олж илрүүлжээ

Автобусанд суух гэж байсан иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг олж илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусанд суух гэж байгаад халааснаасаа гар утсаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгахад 20 настай эмэгтэй “А”-ын гар утсыг 38 настай эрэгтэй “Б” нь халааснаас нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.