Сэлэнгэ аймгийн иргэд БНСУ-ын Данжинь хотод гэрээгээр ажиллах боломжтой болсон гэв

Сэлэнгэ аймгийн иргэд БНСУ-ын Данжинь хотод гэрээгээр ажиллах боломжтой болсон гэв

Сэлэнгэ аймаг БНСУ-ын Данжинь хоттой хамтын ажиллагаа явуулж буй. Улмаар энэ жил Сэлэнгэ аймгаас Данжинь хотод ажиллах хүч нийлүүлэх гэрээнд Аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, ИТХ-ын дарга Нарантуяа нар нар гарын үсэг зурав.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяагийн урилгаар БНСУ-ын Данжинь хотын хурлын дарга Ким Дог Жун, Хотын дарга У Сон Хван нар Сэлэнгэ аймагт албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 10 жилийн хамтын ажиллагааг бататгаж, олон чухал хэлэлцээр хийжээ. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Данжинь хотод ажиллах хүч нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан явдал байв.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ