Самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс монголын тамирчид таван медаль хүртлээ

Самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс монголын тамирчид таван медаль хүртлээ

Армен улсын Ереван хотноо 10 дугаар сарын 14-16 өдрүүдэд зохион байгуулж буй самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээний 44 кг жинд Ундрахбаяр алтан медаль, 72 кг-д О.Номинзул мөнгө медаль хүртсэн бол 50 кг-д Б.Урангоо, 54 кг-д Г. Энхжин, +72 кг Б. Жаргалмаа нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.