Герман улсын Брауйншвейг хотод зохион байгуулагдаж буй Формейшны Стандарт, Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож финалын шатанд шалгарч үлдээд байсан манай улсын “Moon dance" хамтлаг аваргын дэд байр эзэлж анх удаа ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн бол, "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байрыг тус тус эзэлжээ.
Формейшны Стандарт ба Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь анх удаа нэг өдөр, нэг талбайд зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байгаа аж. Энэ удаагийн тэмцээнд Монголын гурван хамтлаг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа ажээ.