Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аваргаар тодорлоо

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аваргаар тодорлоо

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өчигдөр /2022.10.14/ -87 кг жинд хүчээ сорин алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аваргаар тодорлоо.

Тивийн аварга шалгаруулах тэмцээнд "Манама-2022"-д гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай 4 эмэгтэй туйванч хүчээ сорьсноос 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгөн медаль хүртээд байсан юм.

Ийнхүү манай улсын дөрвөн тамирчин бүгд медальтай /гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл/ Азийн аваргыг өндөрлүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа Бахрейнд эгшиглүүллээ. Мөн ирэх арван хоёрдугаар сард Колумби улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.