С.Эрдэнэ АН-ыг Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарынх шиг "сонгуульд ялагдсан ч Нэг дарга, Нэг гишүүнтэй нам" болгон СҮЙРҮҮЛЖ байна

С.Эрдэнэ АН-ыг Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарынх шиг "сонгуульд ялагдсан ч Нэг дарга, Нэг гишүүнтэй нам" болгон СҮЙРҮҮЛЖ байна

Энэ долоо хоногийн Пүрэв гараг /2022.10.13/-т С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, тус хорооны даргаар Д.Ганбатыг томилсон нь энэ долоо хоногийн улс төрийн анхаарал татах нэг сэдэв байв.

Учир нь өнгөрөгч долдугаар сарын 02 /2022.07.02/-ны өдөр С.Эрдэнэ намынхаа гишүүн Д.Алтанхуягт зодуулан байж, АН­-ын Их хурлыг хийж, тус хурлаар “АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг баталгаажуулах” тогтоол гаргуулж, үүнийгээ Улсын дээд шүүх /УДШ/-д хүргүүлсэн ч, түүний хүсэлтийг УДШ есдүгээр сарын 27 /2022.09.27/-ний авч үзээд, “хэлэлцэхээс татгалзсан” юм. Товчхондоо, АН одоогоор албан ёсны даргагүй байгаа аж.

АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга байхгүй гэж УДШ тодорхойлжээ

-С.ЭРДЭНЭ 15.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ УЛСАД УЧРУУЛСАН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ТУЛ ЭРХ БАРИГЧДАД БАРЬЦААЛАГДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

УДШ-д бүртгэлтэй АН-ын дүрмийн 3.10.1-д АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудалд аваагүй /ялагдсан/ тохиолдол, Намын даргыг огцорсонд тооцно гэж заажээ. Энэ дагуу С.Эрдэнэ АН-ын даргаас 2020 онд огцорсон аж.  Гэтэл тэрээр одоог хүртэл “өөрийгөө АН-ын дарга” хэмээн нэрлэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө дэвшиж, УИХ-ын нөхөн сонгуульд АН-ыг удирдаж ороод ялагджээ.

Харин өдгөө С.Эрдэнэ дээр АН-ын гишүүд очих нь эрс цөөрч, УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хамт өрөөндөө архи уугаад сууж байдаг болсон аж.

Тэгвэл тэрээр өөрийгөө АН-ын дарга хэмээн нэрлэж, тус намын тамгыг гишүүдэд нь өгөхгүй байгаа шалтгааныг “эрүүгийн хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа” тул эрх баригчдын барьцаанд орсон байж болзошгүй гэдэг байна. Учир нь хуучин элеваторыг засаж, улсад 16 орчим тэрбум төгрөгөөр шахсан хэрэгт С.Эрдэнийг яллагдагчаар татаж, мөн түүний охин Э.Содгэрэлийг шалгаж байгаа аж. Энэ талаар О.Баасанхүү “АН-ын дарга сонгоход С.Эрдэнэ саад учруулахаа боль, түүний ард Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нар байгаа байх” гэж гэж мэдэгджээ. Түүнээс энэ мэдэгдлээс харвал, С.Эрдэнийг хэргээр нь барьцаалж байгаа хүн Х.Нямбаатар сайд болзошгүй байгаа юм.

Мөн Ц.Элбэгдорж, “Өөрсдийнхөө барьцаалагдсан байдлаа С.Эрдэнэ, Х.Баттулга нар хаях хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ бүхнээс харвал С.Эрдэнэ 15.9 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж, үүгээр эрх баригчидтай тохироо хийсэн байж болзошгүй байгаа юм.

ВИДЕО: Ц.Элбэгдоржийн байр суурь

-С.ЭРДЭНЭ АН-ЫН ТАМГЫГ ГИШҮҮДЭД НЬ БУЦААЖ ӨГӨХГҮЙ БАЙСААР БАЙВАЛ Б.ЖАРГАЛСАЙХАН, Л.ГҮНДАЛАЙ НАРЫН УЛС ТӨРИЙН НАМ ШИГ СОНГУУЛЬД ЯЛАГДСАН Ч НЭГ ДАРГАТАЙ, НЭГ ГИШҮҮНТЭЙ БАЙДАГ БОЛОХ НЬ-

Нөгөө талаар манай улсад үйл ажиллагаа явуулдаг УДШ-д бүртгэлтэй 36 улс төрийн нам бий. Эдгээрээс хамгийн том улс төрийн нам нь МАН, АН гэж хэлж болно. Тодруулбал, энэ хоёр нам тус бүрдээ 200-300 мянган гишүүнчлэлтэй, улс төрийн сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд болдог. Харин нөгөө талд энэ хоёр намаас тэс өөр, бүх сонгуульд оролцдог ч, олонх болж огт ялж үзээгүй, цаашлаад сонгуульд ялагдсан ч намын дарга нь албан тушаалдаа хэвээрээ байж л байдаг “нэг гишүүнтэй, нэг хүний нам” гэж болох Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам, Б.Эрдэнэбатын Эх орон нам, Т.Төмөрмөнхийн Монгол Либерал Ардчилсан нам, А.Отгонбаатарын Үнэн ба Зөв нам, Л.Гүндалайгийн Ард түмнээ хайрлая нам, З.Бат-Отгоны Их эв нам, Х.Бат-Ялалтын Монголын хүний төлөө нам гээд бараг 34 улс төрийн нам байна.

Харин С.Эрдэнэ яг энэ байдлаараа өөрийгөө АН-ын дарга гэж нэрлээд, тус намын гишүүдэд тамгыг нь буцааж өгөхгүй байсаар байвал яг л дээр өгүүлсэн шиг Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай, А.Отгонбаатар нарын нам шиг АН-ыг “нэг гишүүнтэй, нэг хүний нам” болж хувирах ирээдүй ойрхон байна.

Тухайлбал, энэ байдал руу АН ойртсон байдаг. Тодруулбал, тэрээр Д.Ганбаттай өрөөндөө архи ууж суухаас гадна, саяхан “Сүүдрийн парламент” гэгчийг АН дотор байгуулж, байнгын хороодын даргаар нь өөрийн хүргэн Г.Энхболд, өөрийн хүрээлэл Д.Золжаргал, Д.Энхтуяа, Ц.Алтанцэцэг, Б.Баттулга гэсэн хүмүүсийг тавьсан байгаа юм. Харин энэ байдал нь шүүмжлэх сөрөг хүчингүй МАН-д л ашигтай байгаа гарцаагүй.