Монгол Улс хоёр дахь сансрын нислэгийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна

Монгол Улс хоёр дахь сансрын нислэгийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна.

Энэхүү хураралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч  Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.

Хуралдаанаар Монгол улсын хоёр дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж буй тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх аж. 

Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна.