ЭМЯ: Манай улс нянгийн эсрэг эмийн хэрэглээгээр Азид тэргүүлж байна

ЭМЯ: Манай улс нянгийн эсрэг эмийн хэрэглээгээр Азид тэргүүлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс хойшхи хуралдаанаар М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Тодруубал, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Эмийн зохистой хэрэглээ талаасаа манай улс аль түвшинд байдаг вэ. Антибиотикийн хэрэглээ түүнийг дагасан хорт уршгийг хэрхэн судалж байна. Мөн эмийн чанар, эмийн хэт өсөлтийн талаар мэдээлэл өгнө үү гэлээ. 

Харин ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД түүний асуултад хариулахдаа "Сүүлийн 30 жилийн хугацаанд төр, хувийн хэвшил хамтран эмийн асуудлыг авч яваа. Нэг ч улсын үйлдвэр байхгүй. 400 гаруй ханган нийлүүлэгчид эмийг гадаадаас оруулж ирж төртэй хамтарч ажиллаж байна. Ялангуяа антибиотикийн хэрэглээг зөв зохистой хэрэглэх асуудлаар бид үе шаттай ажиллаж байгаа. Эмчийн жороор олгодог болгосон. Эмийн чанар нь эрүүл мэндийн зохистой үйлчилгээний 50, 60 хувийг хангадаг. Тийм ч учраас бид эмийг шинжилдэг лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хавдрын эрт илрүүлэг хийх, нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд ажиллаж байгаа. 

ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА ЦЭЦГЭЭ: Нянгийн эсрэг эмийн хэрэглээгээр Азид нэгдүгээрт бичигдэж байна. Тэгэхээр бичил биетийн тэсвэртэй нянгийн эсрэг судалгааг бид идэвхтэй хийж онцгой анхаарч ажиллаж байна.