С.Энхболд: Зах зээлд борлуулагддаг нийт эмний 79 хувийг гадаадаас импортлодог

С.Энхболд: Зах зээлд борлуулагддаг нийт эмний 79 хувийг гадаадаас импортлодог

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс хойшхи хуралдаанаар  УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.  Тэрбээр "Зах зээлд борлуулагдаж нийт эмийн 79 хувийг импортлодог. Харин үлдсэнийг нь дотоодын эмийн үйлдвэрүүдээс хангадаг. Тэгэхээр гадаадаас орж ирж буй эмийг шинжлэх орчин үеийн лабораторийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс судалгаа шинжилгээ хийдэг, орчин үеийн лабораторитой болоход 5.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Бид эмээ судалж, 4910 эмийн бүртгэлжүүлж цахимжуулахаар ажиллаж байна" гэсэн юм. 

Яг одоо хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асуун хариулт авч байна. Тодруулбал, УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ: Нийгмийн Эрүүл мэндийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд ажилламаар байна. Фитнесст явж эрүүл мэнддээ анхаарч байгаа залуусыг урамшуулах, дэмжих ямар ч ажил байдаггүй юм байна.  

Харин Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Энэ чиглэлд цаашид анхаарна.