Х.Нямбаатар: Ж.Батзандан бид найзууд. Түүний зүгээс эмнэлгийн тусламж хүссэн мэдээлэл байна

Х.Нямбаатар: Ж.Батзандан бид найзууд. Түүний зүгээс эмнэлгийн тусламж хүссэн мэдээлэл байна

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас энэ сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрийн туслах Г.Аюулгүйг Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авахад эрх бүхий албан тушаалтанд нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож саатуулсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Түүний саатуулсан хугацааг сунгах хүсэлтийг прокуророос гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл тэрбээр эмнэлгийн хяналтад байх шаардлагатай талаараа холбогдох газруудад хүсэлт хүргүүлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "АТГ-аас Ж.Батзандантай холбоотой асуудлаар нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар сонссон. Ж.Батзандан бид найзууд. Түүний хувьд өнгөрсөн хавар хоёр удаа ходоод дурангийн хагалгаанд орсон талаар өмгөөлөгч нь хэлсэн. Иймээс Ж.Батзандангийн зүгээс "Ходоодны дурангийн хагалгаанд орсон учир шүүрч цус алдах магадлалтай байгаа учир эмнэлгийн тусламж үзүүлээч" гэх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан мэдээлэл байна” гэлээ.