МАН-д элсэж Д.Амарбаясгалангаас батлах гардаж авсан Н.Жангабыл 2024 оны сонгуулиар Баян-Өлгийд нэр дэвших аж

МАН-д элсэж Д.Амарбаясгалангаас батлах гардаж авсан Н.Жангабыл 2024 оны сонгуулиар Баян-Өлгийд нэр дэвших аж

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч Н.Жангабыл өчигдөр /2022.10.13/ МАН-д гишүүнээр элсэж, батлахаа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас гардан авсан байна. 

Н.Жангабыл нь Баян-Өлгий аймагт "Рысжан" нэртэй шатахуун түгээх сүлжээ станцтай  бөгөөд төрсөн ах нь тус аймгийн ИТХ-ын дарга Н.Бeйбитхан аж. Тэрбээр МАН-д гишүүнээр элсэж буй нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшихийн илрэл юм.

Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүн Х.Баделхан сүүлийн хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан ч тойргоо хөгжүүлэх чиглэлд дорвитой бодлогын ажил хийгээгүй, ураг удмын сүлжээгээр нутгийн өөрөө удирдах ажлыг явуулдаг зэрэг шүүмжлэлд өртдөг билээ. Тиймээс шинэ залуу боловсон хүчнийг Баян-Өлгийгөөс сонгох шаардлагатай гэх яриа байдаг юм.