Нэгдүгээр төрөхийн асуудал ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэг бус дэд захирал, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэгтэй холбоотой гэв

Нэгдүгээр төрөхийн асуудал ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэг бус дэд захирал, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэгтэй холбоотой гэв

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тэгвэл тус эмнэлгийн асуудал олны анхаарлын төвд байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тус эмнэлгийн дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн томилогдсон байсан нь мөн анхаарал татаж эхлэв.

Тодруулбал, "Өргөө" амаржих газрын дэд захирлаар өнгөрсөн долдугаар сарын нэгний өдөр П.Эрдэнэцэцэг гэх хүнийг томилсон байжээ. П.Энхцэцэг нь Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан нэгэн аж. 

"Өргөө" амаржих газарт болоод буй үйл явдал нь ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэгтэй холбоотой бус харин дэд захирал П.Энхцэцэгтэй холбоотой байсан гэдгийг ч зарим иргэд хэлж байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө