Солонгос-Монголын хамтарсан хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг болж байна

Солонгос-Монголын хамтарсан хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг болж байна

Үзэсгэлэн яармаг "Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022" өнөөдөр /2022.10.14/ эхэллээ.

Үзэсгэлэн аравдугаар сарын 14-16 өдрүүдэд МҮХАҮТ-ын “Их Танхим”-д болох юм. Энэ үеэр Солонгос, Монголын 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж, борлуулна.

Мөн техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, урт хугацааны бизнесийн түншлэлээ эхлүүлэх боломжтой аж. Үзэсгэлэнд оролцож буй үтээгдэхүүний жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу.