РЦНК-ийн баруун талын орон сууцууд дунд олон жил болсон цамхагт краныг албадан буулгажээ

РЦНК-ийн баруун талын орон сууцууд дунд олон жил болсон цамхагт краныг албадан буулгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд байрлах орон сууцны хороолол дундах краныг албадан буулгажээ.

Тодруулбал, энэ талаар нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, “Тэнд олон жил байсан цамхагт краныг оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, амрах, тоглох орон зай, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын даргын захирамжийн дагуу албадан буулгасан” гэдгийг мэдээлэв.