Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд манай Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ.
Азийн аварга шалгаруулах уг тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсоноос одоогоор хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм.